Уншиж байна...
Олон улсын эрүүгийн шүүхийн 9 шүүгч, 2 прокурорт АНУ хориг арга хэмжээ аваад байнаТуулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байнаУлаанбаатар хот орчмоор цас орноБОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "СОР17" бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэТаван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байнаЧУУЛГАН: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээХ.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслааЕрөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээЭрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Г.Номин ажлаа хүлээн авчээСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцжээФОТО: Төв талбайд мөсөн хотхон урлаж байнаДүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байнаЭнэ сарын 20, 21-нд өсвөрийн уулын цанын аварга шалгаруулах олон улсын тэмцээн зохион байгуулагдана
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "СОР17" бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын төлөөллийг хүлээн авч уулзан COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон салбарын ажлын талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Б.Мөнхтамир цөлжилтийн эсрэг СОР-17 олон улсын хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хурлыг зохион байгуулах барилга байгууламжийн бүтээн босголт зэрэг ажлуудыг эрчимжүүлж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллах салбар хоорондын уялдааг сайжруулах зэрэг асуудлуудаар холбогдох албаныхантай санал солилцлоо.

Мөн байгаль орчны олон талт гэрээ, конвенцуудын хэрэгжилтэд Монгол Улсын оролцоо, үр дүнгийн талаар ерөнхий мэдээлэл авч, эдгээр санаачлагуудын санхүүжилт, хөрөнгө босголт болон гадаад түншүүдийн дэмжлэгийг баталгаажуулах асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг онцлов.

Түүнчлэн Үндэсний хорооны ажлын албаны 2025 оны төсвийн санхүүжилттэй холбоотойгоор үүсэж буй нөхцөл байдалтай танилцаж, энэ асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд тэрээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Ажлын албаны өргөтгөсөн уулзалтыг тогтмолжуулах, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг тодорхой эзэнжүүлж, хэрэгжилтийг цаг хугацаатай, нарийвчилсан төлөвлөлтийн дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

May be an image of floor plan

No photo description available.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.