Уншиж байна...
Олон улсын эрүүгийн шүүхийн 9 шүүгч, 2 прокурорт АНУ хориг арга хэмжээ аваад байнаТуулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байнаУлаанбаатар хот орчмоор цас орноБОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "СОР17" бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэТаван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байнаЧУУЛГАН: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээХ.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслааЕрөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээЭрүүл мэндийн дэд сайдаар томилогдсон Г.Номин ажлаа хүлээн авчээСонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцжээФОТО: Төв талбайд мөсөн хотхон урлаж байнаДүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байнаЭнэ сарын 20, 21-нд өсвөрийн уулын цанын аварга шалгаруулах олон улсын тэмцээн зохион байгуулагдана
Олон улсын эрүүгийн шүүхийн 9 шүүгч, 2 прокурорт АНУ хориг арга хэмжээ аваад байна

АНУ-ын засаг захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын шүүгч Гоча Лордкипанидзе, Дамдины Эрдэнэбалсүрэн нарт хориг арга хэмжээ авснаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр тус шүүх 2024 онд баривчлах шийдвэр гаргасныг Израйлын тал давж заалдсан юм. Олон Улсын Эрүүгийн шүүхийн давж заалдах шатны шүүх хуралдаан Израйлын талын давж заалдах гомдлыг хангалгүй, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэнтэй холбогдуулан ийнхүү АНУ-ын Засаг захиргаа шүүх бүрэлдэхүүний гурван шүүгчийн хоёрт нь хориг арга хэмжээ авахаа зарласан.

Ингэснээр АНУ-ын Засаг захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийн 18 шүүгчийн 9-д нь, мөн 2 прокурор, нийт 11 албан тушаалтанд хориг тавиад байна.

Олон улсын эрүүгийн шүүх болон Олон улсын эрүүгийн шүүхийн оролцогч улсуудын ассамблейгээс АНУ-ын Засаг захиргааны энэхүү хоригийг эрс эсэргүүцэж, шүүхийнх нь хараат бус байдалд халдаж байна хэмээн мэдэгдэл гаргажээ.

Энэ асуудлаар Олон Улсын эрүүгийн шүүх болон  Ромын дүрмийг соёрхон баталж, нэгдэн орсон 120 шахам улсын төлөөллөөс бүрддэг Олон улсын эрүүгийн шүүхийн Ассамблейгаас гаргасан мэдээллийг хөрвүүлэн орууллаа. 

Олон улсын эрүүгийн шүүх шинэ хориг арга хэмжээний жагсаалтад хоёр шүүгчийг оруулсныг эрс эсэргүүцэв

Олон улсын эрүүгийн шүүх (ICC) АНУ-ын засаг захиргаанаас Гүрж улсын шүүгч Гоча Лордкипанидзе болон Монгол Улсын шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн нарт шинэ хориг арга хэмжээний ангилал тогтоосонд ихэд харамсаж, эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ. Уг нэмэлт хориг арга хэмжээ нь өмнө нь Бүс нутгийн бүх бүлгээс сонгогдсон Шүүх эрх мэдэл болон Прокурорын газрын нийт есөн албан тушаалтанд ногдуулсан хоригийн дараагийн алхам юм.

Эдгээр хориг арга хэмжээ нь Бүс нутгийн улс орнуудын Талуудын олгосон мандатын дагуу үйл ажиллагаа явуулдаг, хараат бус бөгөөд шударга шүүхийн байгууллагын бие даасан байдалд илт халдсан үйлдэл юм.

Улс орнуудын Талуудын зүгээс сонгогдсон шүүгч, прокуроруудыг онилсон ийм арга хэмжээ нь хуулийн засаглалыг сулруулдаг. Хууль хэрэгжүүлсний төлөө шүүхийн үйл ажиллагаанд оролцогчдыг заналхийлж эхэлбэл, олон улсын эрх зүйн дэг журам бүхэлдээ эрсдэлд орно.

Өмнө нь мэдэгдэж байсанчлан, Шүүх нь өөрийн ажилтнуудынхаа, мөн өгүүлж боломгүй харгислалын золиос болсон хохирогчдын талд баттай зогссоор байна. Тус Шүүх нь Ромын дүрэмд бүрэн нийцүүлэн, бие даасан, хараат бус байдлаа хадгалан, олон улсын гэмт хэргийн хохирогчдын эрх ашгийн төлөө мандатаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Олон улсын эрүүгийн шүүх нь  Улс орнуудын Талууд, иргэний нийгэм болон олон улсын гэмт хэргийн хохирогчдын төлөөх хууль ёс ба шударга ёсыг дэмжигч бүх талын тууштай эв санааны нэгдлийг өндрөөр үнэлж байна. Шүүх нь түншүүдтэйгээ хамтран, өөрийн мандатыг үр дүнтэй, хараат бусаар хэрэгжүүлэх ажлаа цаашид ч үргэлжлүүлнэ гэсэн мэдээллийг ОУЭШ-ээс гаргасан байна.

ОУЭШ-ийн Ассамблейн Тэргүүлэгчид сонгогдсон албан тушаалтнуудыг онилсон АНУ-ын нэмэлт хориг арга хэмжээнд харамсаж буйгаа илэрхийлжээ

Олон улсын эрүүгийн шүүхийн (ICC) Улс орнуудын Талуудын Ассамблейн Тэргүүлэгчид АНУ-ын Засгийн газраас тус шүүхийн Давж заалдах танхимын хоёр шүүгчид нэмж хориг арга хэмжээ зарласанд гүнзгий санаа зовниж буйгаа мэдэгджээ. Шүүхийн сонгогдсон есөн албан тушаалтанд өмнө нь ногдуулсан хоригуудын дээрх эдгээр арга хэмжээ нь Ромын дүрэмд бүрэн нийцүүлэн хараат бусаар шүүн таслах үүргээ хэрэгжүүлж буй Шүүх болон түүний ажилтнуудын үйл ажиллагаанд саад учруулах гэсэн харамсалтай оролдлого юм.

АНУ-ын захиргаанаас Шүүхийн сонгогдсон албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээг ашиглах явдлыг ийнхүү нэмэгдүүлж буй нь Шүүхийн хараат бус байдал болон Ромын дүрмийн тогтолцооны бүрэн бүтэн байдлыг сулруулж байна. Ийм үйлдлүүд нь үргэлжилж буй мөрдөн шалгалтуудад сөргөөр нөлөөлөхөөс гадна, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд онц ноцтой гэмт хэргүүдийн хариуцлагыг хангах дэлхийн хүчин чармайлтыг саатуулах эрсдэлтэй. Шүүхийн сонгогдсон албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ нь Ромын дүрмийн тогтолцооны бүрэн бүтэн байдалд заналхийлээд зогсохгүй, хүн төрөлхтний мэдэх хамгийн ноцтой гэмт хэргүүдийн хохирогчдод шударга ёсыг тогтоох чармайлтад ч аюул учруулж байна.

Бид Шүүх, түүний албан тушаалтнууд болон шүүхийн мандатыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх талуудтай эв санааны нэгдлээ дахин нотолж байна. Ромын дүрмийн тогтолцооны хүрээнд Улс орнууд болон оролцогч талууд олон улсын шударга ёсны зарчмуудыг сахин хамгаалах, мөн Шүүх, түүний сонгогдсон албан тушаалтнууд, ажилтнууд болон түүнтэй хамтран ажиллагчдыг хамгаалахад тууштай, нэгдмэл байгааг бид өндрөөр үнэлж байна. Хуулийн засаглалд хамтын хүчин чармайлтаар үнэнч байснаар, хэнийг ч хариуцлагаас дээгүүр тавихгүй байх нөхцөлийг бид хангаж чадна гэж ОУЭШ-ийн Ассамблейн мэдээлэлд өгүүлжээ.

Улс орнуудын Талуудын Ассамблей нь Олон улсын Эрүүгийн шүүхийн удирдлагын хяналт болон хууль тогтоох байгууллага юм. Тус Ассамблей нь Ромын дүрмийг соёрхон баталж, нэгдэн орсон 120 шахам улсын төлөөллөөс бүрддэг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.