Уншиж байна...
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстойЖанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээГол мөрөн, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байнаНийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байнаМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээCOP17: Ус намгархаг газрын өдрөөр соёлын өвийн үнэ цэнийг онцловИМАРТ - МҮХАҮТ-ын шилдэг аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолд тугаа мандууллааНийт нутгаар өдөртөө хүйтний эрч түр суларнаЗамын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
Цөлжилттэй тэмцэх инновацын шийдлүүдийг Монгол Улсад нутагшуулах боломжийг хэлэлцжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар БНХАУ-д хийж буй албан томилолтынхоо хүрээнд энэ сарын 23-ны өдөр Бээжин хотод байрлах Или группын үйл ажиллагаатай танилцаж, тус группын төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Ван Вэньбяотой албан уулзалт хийлээ.

Или групп БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөвчийн цөлд 6,253 км² талбайд экосистемийг нөхөн сэргээж, ургамлын бүрхэвчийг 3 хувиас 65 хувь хүртэл нэмэгдүүлсэн нь бүс нутгийн хэмжээнд бодит үр дүн болжээ. Тус компани дрон, роботжуулсан мод тарилт, ухаалаг усалгааны систем, ус хадгалах өндөр үр ашигтай үрийн технологи зэрэг орчин үеийн шийдлүүдийг амжилттай нэвтрүүлсэн байна.

Тухайлбал, “микро усан бууны арга”-аар өндөр даралттай усаар нүх гарган суулгацыг шууд суулгаж, усалгааг нэг дор шийдэх технологи нь 10 секундэд нэг мод тарих, амьдрах чадварыг 90–95 хувьд хүргэх боломж бүрдүүлжээ.

Мөн “салхины чиглэлд суурилсан дата аргачлал”-аар элсэн манхны салхины урсгал, байрлалд шинжилгээ хийж, манхны доод 2/3 хэсэгт мод, бут тарьснаар элсний хөдөлгөөнийг сааруулж, манхны өндрийг 60 гаруй хувиар бууруулсан бодит үр дүнг танилцууллаа. Үүний үр дүнд элсний нүүдэл 40 гаруй хувиар багасч, экосистемийн тогтвортой байдал мэдэгдэхүйц сайжирсан байна.

Түүнчлэн “Мод-Бут-Өвс (1:8:1)” экосистемийн загвараар ургамлын харьцааг оновчтой тогтоож, элсний тогтворжилт, чийг хадгалалт, биологийн олон янз байдлыг зэрэг сайжруулсан урт хугацаанд тогтвортой шийдлийг танилцуулав.

May be an image of floor plan and text

Мөн тус групп цөлжилттэй тэмцэх ажлыг дижитал хяналт, ухаалаг удирдлагын системээр бодит цагийн дата дээр үндэслэн удирдаж, олон жилийн өөрчлөлтийг шат дараатайгаар хянах ажлыг хийж байгаа аж. Үүнийг нарны эрчим хүч, ногоон санхүүжилт, био болон органик үйлдвэрлэл, цэвэр нүүрс-химийн технологид суурилсан төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлж буй нь онцлог байв.

Уулзалтын үеэр Или группын төлөөлөгч “Хөвчийн цөлд хуримтлуулсан 37 жилийн туршлага бол нэг компанийн амжилт бус, бүс нутгийн хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Бид энэ туршлага, технологио Монгол Улсад нутагшуулах, хамтарсан бодит төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой” хэмээн онцоллоо.

Мөн албан уулзалтаар талууд Монгол Улсад цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, экосистем сэргээх, ногоон санхүүжилт, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, туршлага солилцох хөтөлбөр бий болгох, олон улсын чуулган, үзэсгэлэнг хамтран зохион байгуулах боломжийн талаар хэлэлцлээ.

Талууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, COP17, инновацад суурилсан цөлжилттэй тэмцэх шийдлүүд, нуур, усны экосистем сэргээх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, бодит хамтарсан төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Түүнчлэн технологи дамжуулах, судалгаа–туршилтын төслүүд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх боломжтойг онцлов.

Төгсгөлд нь БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Или группийн туршлага, технологид суурилсан загвар нь Монгол Улсын нөхцөлд бодитоор хэрэгжих бүрэн боломжтойг онцолж, энэ онд Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд хамтын ажиллагааг бодит түвшинд гүнзгийрүүлэх, туршлага солилцох, хамтарсан төслүүдийг олон улсын түвшинд танилцуулах боломжтойг илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.