Уншиж байна...
Дулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстойЖанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээГол мөрөн, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байнаНийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байнаМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээCOP17: Ус намгархаг газрын өдрөөр соёлын өвийн үнэ цэнийг онцловИМАРТ - МҮХАҮТ-ын шилдэг аж ахуйн нэгжүүдийн туг өргөх ёслолд тугаа мандууллааНийт нутгаар өдөртөө хүйтний эрч түр суларнаЗамын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан
А.Баяр: Гал, газ, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулна

-ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ НИЙСЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРЛЫГ НЭЭЖ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН ХЭЛСЭН ҮГ-

Эрхэм хүндэт зөвлөлийн гишүүд, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга нар, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр бид Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаа хийхээр цуглаад байна.

Нийслэл Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал биднээс бэлэн байдал, чадавхаас гадна эрсдэлийг урьдчилан тооцоолсон, шинжлэх ухаанд суурилсан удирдлага, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг шаардаж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах нь зөвхөн нэг байгууллагын ажил биш. Энэ бол нийслэл, дүүрэг, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм. 2026 онд бид дараах үндсэн 3 чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой гэж харж байна.

НЭГДҮГЭЭРТ, ГАЛЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЧИЛЬЕ

  • Өнгөрсөн 2025 онд галын дуудлага 32 хувиар нэмэгдсэн. Эдгээр галын дуудлагуудын 60 орчим хувийг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг эзэлж байна. Галын ихэнх шалтгаан нь иргэд ахуйн хүрээнд ил гал алдах, цахилгааны масс-аас үүдэлтэй байна. Иймээс гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл сайн ажиллах хэрэгтэйг сануулж байна.
  • Галаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй байна. Нөлөөллийн ажлыг хүүхэд, багачуудаар дамжуулан өрх, гэр бүлийн түвшинд хүргэцгээе. Үүний тулд дүүрэг бүр дэргэдээ сургалтын танхимтай болоё. Цаашид улам өргөжүүлж гамшгийн сургалтын төвтэй болох шаардлагатай. Сургалтыг тогтмол хийснээр өөрийгөө болон өрөөлийг авран хамгаалах чадамжтай иргэн болж төлөвших юм.
  • Өнөөдрийн байдлаар галын дуудлага мэдээлэл аваад 14-17 минутанд газар дээр очиж байна. Үүнийг 10-13 минут болгох өөрөөр хэлбэл 3–5 минутаар богиносгох боломжтой. 2025 оны байдлаар 26,2 тэрбумын хохирол учирсан байна. Тэгвэл Онцгой байдлын тактик, техник хэрэгслийг бид орчин үе рүү шилжүүлэх цаг нь болсон. 2026 оны хамгий чухал хийх ажил бол Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах юм. Нийслэл Улаанбаатар хотод 19 байршилд өндрийн камер суурилуулж, галын машин бүр камер, GPS-тэй, гал сөнөөгч бүр энгэрийн камертай болж бүх камеруудыг хиймэл оюун ухаанд холбож нэгдсэн удирдлагын төвөөс хянаж, тактик оновчтой боловсруулж, зөв удирдлага менежментээр түргэн шуурхай хангаснаар илүү олон хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нөхцөл бүрдэнэ.

ХОЁРДУГААРТ, ГАЗ БУЮУ ХИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭНД ХҮН БҮР БЭЛЭН БАЙЦГААЯ

Нийслэлийн Улаанбаатар хотод Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих зорилгоор хийн түлшийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Шинэ хэрэглээ, шинэ технологид бид бэлэн байх ёстой. Газын хэрэглээний соёл, аюулгүй ажиллагааг ард иргэддээ танин мэдүүлье. Хийн түлш нийлүүлэгч, хэрэглэгч, онцгой байдлын газар хэрхэн хамтарч ажиллах төлөвлөгөө боловсруулж, ажлын хэсэг гаргаж үр бүтээлтэй ажиллах ёстой.

ГУРАВДУГААРТ, ГАЗАР ХӨДЛӨЛТ ГАРЦААГҮЙ АНХААРАХ АСУУДАЛ МӨН

3 баллаас дээш гардаггүй байсан газар хөдлөлт одоо 4,2-с буухгүй байна. Газар хөдлөлтийн давтамж ойртож, цаашид эрчимжих хандлага байна. Иймээс нэн түрүүнд барилга байшингуудын эрсдэлийг үнэлэж паспортжуулах ажлыг эрчимжүүлцгээе. Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, төрийн байгууллагуудын зохион байгуулалтын ажил хангалтгүй, арга зүй төлөвлөгөө дутмаг байна. Сургалтыг үр өгөөжтэй, тодорхой давтамжтай зохион байгуулж хэвших чухал байна. Сургалтаа 9 дүүргийн ЕБС-иас эхэлье.

ТӨГСГӨЛД НЬ ХЭЛЭХЭД Нийслэл хотыг гамшигт тэсвэртэй хот болгон хөгжүүлэх бидний алсын хараа, хамтын зорилго юм. Сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд дэвшилтэт техник, технологид суурилсан эрт сэрэмжлүүлэг, шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бүрдүүлж, иргэдийн мэдлэг, оролцоонд тулгуурлаж ХАМТДАА ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ чадна.

Өнөөдрийн хуралдаанд хүрэлцэн ирсэн зөвлөлийн гишүүд, дүүргүүдийн удирдлагууд, хүндэт зочид Та бүхнийг хэлэлцэх асуудлуудад идэвхтэй оролцож, бодитой санал, шүүмжээ чөлөөтэй илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.