Уншиж байна...
Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөөБүгд найрамдах Словак Засгийн газрын тэтгэлэг зарлагджээХавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааӨ.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадагӨнөөдөр салхи нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурнаХовор амьтан агнасан гэмт хэрэг гарчээМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээДэлхийн Аутизмын өдөр тохиож байнаБогдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээХуурайшилттай холбогдуулан ой хээрийн түймрийн аюул нэмэгдэж байнаГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байнаХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуадын Монгол Улсад хийх албан ёсны айлчлал хоёрдугаар сарын 03-06-ны өдрүүдэд болно. Энэхүү айлчлал нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцах юм.

Айлчлалын хүрээнд хатагтай Ясмин Фуад Монгол Улсын төр, засгийн өндөр дээд албан тушаалтнууд, элчин сайд нар, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцохоор төлөвлөсөн байна.

Ясмин Фyад нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар 2025 оны тавдугаар сарын 22-нд томилогдсон бөгөөд өмнө нь 2018-2025 онд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Байгаль орчны сайдаар ажиллаж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.