Уншиж байна...
Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөөБүгд найрамдах Словак Засгийн газрын тэтгэлэг зарлагджээХавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааӨ.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадагӨнөөдөр салхи нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурнаХовор амьтан агнасан гэмт хэрэг гарчээМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээДэлхийн Аутизмын өдөр тохиож байнаБогдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээХуурайшилттай холбогдуулан ой хээрийн түймрийн аюул нэмэгдэж байнаГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байнаХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
COP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээ

Монгол Улс COP17-г зохион байгуулагчийн хувьд олон талт хэлэлцээний явцыг үр дүнтэй удирдах, талуудын зөвшилцөлд хүрэх чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын хэлэлцээний ур чадварыг нэмэгдүүлэх сургалт өчигдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв УТҮГ-д нээлтээ хийлээ.

COP хэлэлцээр нь нарийн дэг журамтай, улс төрийн өндөр мэдрэмж шаарддаг бөгөөд зөвшилцөлд хүрэхийн тулд мэргэжлийн мэдлэгээс гадна харилцааны ахисан түвшний ур чадвар зайлшгүй хэрэгтэй гэж зохион байгуулагчид онцоллоо. Тиймээс үндэсний хэмжээнд хэлэлцээр хийх ажилтнуудыг бэлтгэх нь Монгол Улсын бэлэн байдлын чухал нэг хэсэг гэж үзэж байна.

Сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Британийн Элчин сайдын яам, Улс төр, дипломат судалгааны төв (CPDS), COP17 Зохион байгуулах ажлын алба хамтран зохион байгуулсан бөгөөд олон салбарын байгууллагын төлөөлөл оролцлоо.

БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: “Газрын доройтол, цөлжилт бол зөвхөн нэг яамны асуудал биш. Засгийн газар, бүх байгууллагын хамтын оролцоо шаардлагатай. Тиймээс олон талын төлөөллийг хамруулан хэлэлцээний чадавхыг сайжруулах сургалтыг эхлүүлж байна” гэж дурдав.

Сургалтын зорилго нь COP17-д оролцох төрийн албан хаагчдыг практик хэлэлцээний ур чадвар, стратегийн ойлголт, өөртөө итгэх итгэлээр хангах явдал. Мөн олон улсын шилдэг арга барил, дипломат туршлагад тулгуурлан Монголын хэлэлцээр хийх талуудыг COP17 болон цаашдын үйл ажиллагаанд үр дүнтэй оролцох чадвартай болгохыг зорьж байна. Тус сургалт хоёрдугаар сарын 03-06-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.