Уншиж байна...
Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөөБүгд найрамдах Словак Засгийн газрын тэтгэлэг зарлагджээХавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааӨ.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадагӨнөөдөр салхи нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурнаХовор амьтан агнасан гэмт хэрэг гарчээМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээДэлхийн Аутизмын өдөр тохиож байнаБогдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээХуурайшилттай холбогдуулан ой хээрийн түймрийн аюул нэмэгдэж байнаГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байнаХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээ

Монголын өмнөд бүсийн экосистемийг судлах, хамгаалах зорилготой Говийн биологийн олон янз байдлын хүрээлэн (GoBI) албан ёсоор нээгдлээ. 2026 оны хоёрдугаар сарын 5-нд болсон нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцож, байгаль орчны бодлого шинжлэх ухаан, өгөгдөлд суурилах ёстойг онцолсон байна.

Түүний хэлснээр, Монгол Улсын газар нутгийн 76 гаруй хувь нь ямар нэг хэлбэрээр доройтолд өртөөд байгаа бөгөөд сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.3 хэмээр нэмэгджээ. Ийм нөхцөлд байгаль хамгааллыг уриа лоозонгоор бус, бодит судалгаа, дата дээр үндэслэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн юм.

Шинээр байгуулагдсан хүрээлэн нь говийн экосистемийг урт хугацаанд системтэй судалж, бодлого боловсруулах түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгөх үндэсний төв болохоор зорьж байна.

Энэ жил Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахаар бэлтгэж буйтай давхцан тус хүрээлэн нээгдэж байгаа нь онцгой ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна.

Судлаачдын үзэж буйгаар, говийн бүс нь зөвхөн Монголын төдийгүй Төв Азийн хуурай бүсийн экологийн тогтвортой байдалд чухал үүрэгтэй. Одоогоор дэлхийн хуурай газрын 40 орчим хувь нь доройтолд өртөж, 3.2 тэрбум хүний амьжиргаанд нөлөөлж байгаа энэ үед Монголын говь нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх олон улсын судалгааны чухал талбар болж болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

GoBI нь говийн бүсийн биологийн олон янз байдлын мониторинг, зэрлэг амьтдын популяцийн судалгаа, экосистемийн уян хатан байдлын үнэлгээ, газар ашиглалт болон уул уурхайн нөлөөллийн шинжилгээг хийхээр төлөвлөжээ. Мөн бодлого боловсруулагчдад зориулсан датад суурилсан зөвлөмж боловсруулах чиглэлээр ажиллах аж.

Тус хүрээлэн нь ашгийн бус, бие даасан шинжлэх ухааны байгууллага хэлбэрээр ажиллаж, үндэсний болон олон улсын судалгааны байгууллага, төр, хувийн хэвшил, олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг нэгтгэх зорилготой юм. Шинэ хүрээлэн байгуулагдсанаар Монгол Улс шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгааллын бодлогоо шинэ шатанд гаргаж, бүс нутаг төдийгүй дэлхийн тогтвортой ирээдүйд бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.