Уншиж байна...
“Нэг сум-Нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулнаЭрдэнэсант сум сүүлийн 19 жилийн хугацаанд 22 “Улсын аварга малчин”-тай болжээМал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээМонгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадам өнөөдөр нээлтээ хийнэГовийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэн нээгдлээТэс голын хөндийгөөр -28...-33 градус хүйтэн байнаАвлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөөОрбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллооИхэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллааЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байна
Эрдэнэсант сум сүүлийн 19 жилийн хугацаанд 22 “Улсын аварга малчин”-тай болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцах үеэрээ Их баянгийн Шартолгойн өвөлжөөнд нутаглаж буй малчин Дамбын Батзоригтод “Улсын аварга малчин” шагнал гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

May be an image of one or more people

Дамбын Батзоригт удам дамжсан малчин бөгөөд 22 настайгаасаа аавыгаа даган мал маллажээ. Жилийн дөрвөн улиралд оторлож, бэлчээр сорлон нүүдэллэдэг. Малын тарга тэвээрэгт онцгой анхаарч, зөөлөн хариулгаар малаа бэлчээрлүүлдэг, малын хорогдол гаргаагүй амжилтаараа сум, аймагтаа тэргүүлсээр иржээ.

38 жилийн өмнө эцгийн голомтоос гал тасдаж, өрх тусгаарлахдаа 75 толгой малтай байсан Д.Батзоригтынх өдгөө 1500 толгой малтай болжээ. Энэ хавар 400 орчим төл хүлээн авна гэсэн хүлээлттэй байна.

No photo description available.

Мал сүргийн тоо толгойг өсгөснөөс гадна үүлдэр угсааг сайжруулж, мах сүүний гарц нэмэгдүүлж, мал аж ахуйн салбарт үлгэр дуурайл болж буйг Ерөнхий сайд Г.Занданшатар сайшаав.

Малчин Д.Батзоригт 1999 онд “Мянгат малчин”, 2002 онд “Сумын сайн малчин”, 2007 онд “Аймгийн сайн малчин”-аар шалгарч, өнгөрсөн хугацаанд долоон айлыг малжуулжээ.

Төв аймгийн Эрдэнэсант сум 1049 малчин, мал бүхий өрхтэй. 345442 толгой малтай. 2007 онд нутгийн малчин Б.Уламбаяр тус сумын анхны “Улсын аварга малчин” болж байсан түүхтэй. Үүнээс хойш 19 жилийн хугацаанд 22 “Улсын аварга малчин” төржээ.

Төв аймаг 4.1 сая толгой малтай. Малын тоо толгойгоор улсад тавдугаарт эрэмбэлэгддэг. Өвс, тэжээлийн нөөц сайн базаасны хүчинд өвлийг өнтэй давсан ч зун ургамлын гарц тааруу байснаас шалтгаалан хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр хэллээ. Тиймээс төл малд шаардагдах өвс тэжээлийг малчдад түгээх, түлш, шатахууны нөөц бүрдүүлэхэд анхаарч байна гэв.

May be an image of Bactrian camel

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.