Уншиж байна...
Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөөБүгд найрамдах Словак Засгийн газрын тэтгэлэг зарлагджээХавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааӨ.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадагӨнөөдөр салхи нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурнаХовор амьтан агнасан гэмт хэрэг гарчээМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээДэлхийн Аутизмын өдөр тохиож байнаБогдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээХуурайшилттай холбогдуулан ой хээрийн түймрийн аюул нэмэгдэж байнаГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байнаХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 12-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2026 оны 02 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -15...-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -10..-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -1...-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -18 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.