Уншиж байна...
Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөөБүгд найрамдах Словак Засгийн газрын тэтгэлэг зарлагджээХавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааӨ.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадагӨнөөдөр салхи нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурнаХовор амьтан агнасан гэмт хэрэг гарчээМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээДэлхийн Аутизмын өдөр тохиож байнаБогдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээХуурайшилттай холбогдуулан ой хээрийн түймрийн аюул нэмэгдэж байнаГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байнаХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
БНСУ дахь ЭСЯ:Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүргээ тууштай, ямар ч нөхцөлд гүйцэтгэж байгаа

БНСУ дахь ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд: Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа ЭСЯ-ны 010-9595-3464 гэсэн шуурхай утас болон seoul@mfa.gov.mn цахим хаягт иргэдийн хүсэлт, гомдол, өргөдлийг тогтмол хүлээн авч, мөрөөр нь ажилладаг.

Энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хил дээрээс буцаагдсан, хүний эрх зөрчигдсөн гэх өргөдөл, гомдол, хүсэлт ирээгүй байна. Хэрэв суугаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх албаны байцаагч тодруулга авах, шалгах явцад тухайн иргэний эрх зөрчигдсөн гэж үзэх гомдол байгаа бол нотлох баримтын хамт ЭСЯ-аар дамжуулан БНСУ-ын Хүний эрхийн хороо, Хилийн шалган нэвтрүүлэх албаны дотоод хяналт зэрэг зохих байгууллагад хүргүүлж, шалгуулах боломжтой байдаг.

Гэтэл ЭСЯ-ны шуурхай утас, цахим хаягт зохих хүсэлт, гомдол ирүүлэхгүйгээр, мэдээлэхгүйгээр зарим иргэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан буруу, ташаа мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна.

Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүргээ тууштай, ямар ч нөхцөлд гүйцэтгэж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.