Уншиж байна...
Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөөБүгд найрамдах Словак Засгийн газрын тэтгэлэг зарлагджээХавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааӨ.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадагӨнөөдөр салхи нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурнаХовор амьтан агнасан гэмт хэрэг гарчээМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээДэлхийн Аутизмын өдөр тохиож байнаБогдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээХуурайшилттай холбогдуулан ой хээрийн түймрийн аюул нэмэгдэж байнаГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байнаХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Монгол Улс 2030 оны Азийн Танхимын болон Тулааны спортын наадмыг зохион байгуулах талаарх уулзалт болжээ

Милан–Кортина 2026 Өвлийн олимпын наадмын эхний өдрүүдэд Азийн Олимпын Зөвлөлийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Шэйх Жоаан Бин Хамад Аль Тани болон ерөнхий захирал Хусейн Аль-Мусаллам нартай Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Азийн Олимпын Зөвлөлийн үйл ажиллагааны талаар санал солилцож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын Чинбатын Ундрам хамт Монгол Улс 2030 оны Азийн Танхимын болон Тулааны спортын наадмыг зохион байгуулах талаар үр дүнтэй яриа өрнүүлсэн байна.

Монгол Улс тус наадмыг хүлээн авах орныг тодруулах шалгаруулалтын эцсийн шатанд шалгарсан хоёр улсын нэг болоод байна. МҮОХ,  Улаанбаатар хотын удирдлага, салбарын яам хамтын уялдаа холбоотой, нэгдсэн байдлаар шаардлагатай алхмуудыг шуурхай хэрэгжүүлж чадвал манай улс наадмыг зохион байгуулах бодит боломж бүрдэх юм.

Монгол Улс Азийн Танхимын болон Тулааны спортын наадамд амжилттай оролцож ирсэн түүхтэй. Хамгийн сүүлд 2017 онд Туркменистаны Ашхабад хотноо болсон наадмаас манай тамирчид 5 алт, нийт 30 медаль хүртэж, түүхэн амжилтаа үзүүлсэн удаатай.

Дараагийн буюу 6 дахь удаагийн Азийн Танхимын болон Тулааны спортын наадам 2026 оны арванхоёдугаар сард Саудын Арабын Эр-Рияд хотноо зохион байгуулагдана. Уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ажиллах билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.