Уншиж байна...
Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөөБүгд найрамдах Словак Засгийн газрын тэтгэлэг зарлагджээХавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилааӨ.Магсаржав: Бургас 2-5 жилийн дотор 4-5 метр ургадагӨнөөдөр салхи нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурнаХовор амьтан агнасан гэмт хэрэг гарчээМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээДэлхийн Аутизмын өдөр тохиож байнаБогдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээХуурайшилттай холбогдуулан ой хээрийн түймрийн аюул нэмэгдэж байнаГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байнаХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
COP17: Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны XIV хуралдаан өчигдөр зохион байгуулагдлаа. Хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны даргын 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн А/03 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг танилцуулж, COP17 бага хурлын бэлтгэл ажлыг хангахтай холбоотой дараах асуудлуудыг хэлэлцэн, зарим асуудлаар шийдвэр гаргалаа. Үүнд:

  • Үндэсний хорооны харьяа нийт 12 Дэд хорооны бүрэлдэхүүн, чиг үүргийг танилцуулж, шинэчлэн батлуулахаар шийдвэрлэв.
  • 12 Дэд хорооны 2026 оны ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулж, батлуулахаар тогтов.
  • Бага хурлыг зохион байгуулах зардлын хүрээнд бараа, материал худалдан авахтай холбогдуулан Ажлын хэсэг байгуулах, мөн дэд хороодоос ажлын хэсэгт оруулах албан тушаалтны саналыг ирүүлэхээр тохиров.
  • Бага хурлын зохион байгуулалт, аюулгүй байдал, логистиктой холбоотой зарим асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудаас шийдвэрийн саналыг ирүүлэхээр тогтов.
  • Бага хурлыг зохион байгуулахад шаардлагатай зардлын зарцуулалтын талаар Ажлын албаны дарга, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Д.Батмөнх танилцуулга хийж, гишүүд мэдээлэлтэй танилцав.

Үндэсний хороо нь COP17 бага хурлыг олон улсын жишигт нийцсэн, аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулах зорилгоор бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.