Уншиж байна...
Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурнаСЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байнаЗудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байнаCOP17: Үндэсний хорооны XIV хуралдаан боллооЭ.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслааМонгол Улс 2030 оны Азийн Танхимын болон Тулааны спортын наадмыг зохион байгуулах талаарх уулзалт болжээАлтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орноСар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдаж байнаИргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоноЗГ: Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээнэ"Хөгжлийн банкны" хэргийн шүүх хурал хойшилжээБНСУ дахь ЭСЯ:Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүргээ тууштай, ямар ч нөхцөлд гүйцэтгэж байгааНИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн онцгой байдлын алба хаагчидтай уулзаж, ярилцлааИхэнх нутгаар хүйтний эрч суларнаУлсын Нэгдүгээр Төв эмнэлгийн захирал Н.Лхажий өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө
Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:   

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -15...-20 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус, Алтайн уулархаг нутгаар -3...+2 дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.