Уншиж байна...
“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ны хооронд үргэлжилнэМҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпын хоккейн аваргуудын шагналыг гардууллааНийслэлийн 2026 оны төсвийн тодотголын хэлэлцүүлэг болжээМонгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурнаСЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байнаЗудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байнаCOP17: Үндэсний хорооны XIV хуралдаан боллооЭ.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслааМонгол Улс 2030 оны Азийн Танхимын болон Тулааны спортын наадмыг зохион байгуулах талаарх уулзалт болжээАлтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орноСар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдаж байнаИргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоноЗГ: Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээнэ"Хөгжлийн банкны" хэргийн шүүх хурал хойшилжээ
“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу XVII жарны гал морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа.

“Чингис хаан” үндэсний музейд болсон ёслолыг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн нээж үг хэлсэн юм.

Тэрбээр монгол соёл иргэншлийг үүсгэн цогцлоож, даян дэлхийд Монголын амар амгаланг тогтоосон, эртний язгуур түүхтэй, давтагдашгүй баялаг соёлтой ард түмний бүтээсэн агуу туурвилуудын нэг нь баатарлаг тууль гэдгийг онцоллоо.

Мөн баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалахын чухлыг хэлж, үүнд идэвх санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийллээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Алтан магтаал”-ыг бүрэн эхээр нь хайлсны дараа төрийн залгамж хэлхээ тасаршгүй, түмэн олон амгалан байхыг бэлгэдсэн агуулга бүхий “Эзэн улаан бодон” тууль хайлав.

Монгол тууль хайлах зан зүйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн тухай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тууль судлаач, доктор Т.Баясгалан, МУБИС-ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, тууль судлаач, доктор Б.Нанжид нар тайлбарлалаа.

Ташрамд, Монгол туулийг ЮНЕСКО 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн, түүний үнэ цэнийг дархалж, хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвшөөрч, дэлхий дахинд баталгаажуулсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.