Уншиж байна...
Г.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна“Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталжээИрэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвЭМЯ: Чанартай эм, эм эмнэлгийн хэрэгслүүдийг нэг эх үүсвэрээс худалдан авах санамж бичигт гарын үсэг зурлааТоргуулийг банкаар дамжуулан төлөх боломжийг нэмэгдүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулагджээТуул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болноКиотогийн их сургууль хиймэл оюун ухаант лам робот бүтээжээӨнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ны хооронд үргэлжилнэМҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпын хоккейн аваргуудын шагналыг гардууллааНийслэлийн 2026 оны төсвийн тодотголын хэлэлцүүлэг болжээМонгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурнаСЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилж байнаЗудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
ЭМЯ: Чанартай эм, эм эмнэлгийн хэрэгслүүдийг нэг эх үүсвэрээс худалдан авах санамж бичигт гарын үсэг зурлаа

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар харилцан ойлголцлын санамж бичигт гарыг үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) олон улсын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг, зардал өндөр, нэн шаардлагатай, тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй эмийг чанартай, боломжийн үнээр нэг эх үүсвэрээс шууд худалдан авах боломж бүрдэж байна.

Тухайлбал, “Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт”-д байдаг тасалдал үүсэх эсдэлд ороод байсан гемофилийн эсрэг эмийг уг санамж бичгийн хүрээнд худалдан авах юм. Гемофилийн эсрэг эмийг цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнд тогтмол тарьж, цус алдалтаас сэргийлэх, цус алдалтыг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн уналт таталтын эсрэг эмүүдийг ч нэг эх үүсвэрээс авах эмийн жагсаалтад багтаан нийлүүлэхээр болж байна.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар, бодлогын яамны зүгээс эмийн үнэ, чанарын асуудалд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд чанартай эмийг боломжийн үнээр худалдан авах тогтолцоо руу шилжих эхний том алхам хийгдэж буйг онцлов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.