Уншиж байна...
Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалааЭнэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээУлаанбаатарт цас орж, цасан шуурга шуурнаГ.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна“Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталжээИрэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвЭМЯ: Чанартай эм, эм эмнэлгийн хэрэгслүүдийг нэг эх үүсвэрээс худалдан авах санамж бичигт гарын үсэг зурлааТоргуулийг банкаар дамжуулан төлөх боломжийг нэмэгдүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулагджээТуул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болноКиотогийн их сургууль хиймэл оюун ухаант лам робот бүтээжээӨнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ны хооронд үргэлжилнэМҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимпын хоккейн аваргуудын шагналыг гардууллаа
Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага хоёрдугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,905 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,751 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 987 хэрэг шинээр нээж, 518 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 217, Өмчлөх эрхийн эсрэг 125, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 108, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 14, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 7, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Авлигын эсрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг 1 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

В.М, Г.М нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн болон бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татварын ногдлыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,

М.Д, Т.Б, О.С нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа судалгааны мэдээлэл цуглуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллахдаа ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, нэр бүхий компанийг шалгаруулж, 130 сая төгрөгийг төсөвт өртөг бүхий гэрээ байгуулан бусдад давуу байдал бий болгосон, хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Гадаад улсын иргэн Ч.Ю, Ю.Ш нар нь санаатай нэгдэж гадаад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн 74 хувийн хувьцааг хуурамч баримт бичиг ашиглан нэр дээрээ шилжүүлэн авч, бусдад 694,4 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Ц.П нь Эрүүл мэндийн сайдын 2025 оны аравдугаар сарын 27-ны өдрийн А/408 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтаагүй, НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын IV жагсаалтад багтсан нэр бүхий эмийг хууль бусаар худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импорлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,

А.Ж нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “өвс” гэх нэршилтэй олсны ургамлыг түүж бэлтгэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Э.Н нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг синтетик каннабинойдийн бүлэгт багтах бодисын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, Н.Х, Э.М, О.Ц нар нь дээрх төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.