Уншиж байна...
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулнаЕрөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээХөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар баринаМаргаашнаас ихэнх нутгаар дулаарнаХуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалааЭнэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээУлаанбаатарт цас орж, цасан шуурга шуурнаГ.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна“Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталжээИрэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвЭМЯ: Чанартай эм, эм эмнэлгийн хэрэгслүүдийг нэг эх үүсвэрээс худалдан авах санамж бичигт гарын үсэг зурлааТоргуулийг банкаар дамжуулан төлөх боломжийг нэмэгдүүлэх асуудлаар уулзалт зохион байгуулагджээТуул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болноКиотогийн их сургууль хиймэл оюун ухаант лам робот бүтээжээ
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулна

Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр, Монгол Улс даяар хэрэгжих төслийн хүрээнд барьж байгуулах бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангана. Төсөл 2026–2028 онд хэрэгжихээр төлөвлөөд байна.

Мөн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэхээр батлагдсан гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн аймгийн эмч, ажилтнуудтай уулзах үеэрээ хэлэв.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих энэхүү төсөл нь аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, орчин нөхцөлийг сайжруулах зорилготой. Ингэснээр сэргийлж болох нас баралт, харвалт, шигдээс, гэмтэл болон яаралтай түргэн тусламжийг дараагийн шатанд гаргах юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, “Орон нутгийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд энэ бодлогыг хариуцлагатай хүлээн авч, хэрэгжилтэд нь идэвхтэй оролцох нь чухал” гэдгийг онцлов.

Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, осол гэмтэл эхний гуравт орсоор байгаа тул энэхүү төслийн үр дүнд иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай авч, амь нас, эрүүл мэндээ хамгаалах боломж бүрдэх юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс өнөөдөр Говь-Алтай аймагт дөрвөн удаагийн уулзалт, ярилцлага хийж, Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулан салбарынхан болон ахмадуудын санал хүсэлтийг сонссоноор өндөрлөв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.