Уншиж байна...
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээБОУАӨЯ: Гадаад томилолтод хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан гэх мэдээлэл нь үндэслэлгүйМонголбанк хоёрдугаар сард 396.1 кг үнэт металл худалдан авлааУлаанбаатарт -6 хэм хүйтэн байнаГовь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулнаЕрөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээХөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар баринаМаргаашнаас ихэнх нутгаар дулаарнаХуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалааЭнэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээУлаанбаатарт цас орж, цасан шуурга шуурнаГ.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна“Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталжээИрэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ

Жендэрийн үндэсний хорооны 2026 оны анхны хуралдаан өнөөдөр /2026.03.06/ боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Г.Занданшатар хуралдаанд оролцож жендэрийн бодлогын үр дүн, нөхцөл байдал, ирээдүйн зорилтын талаар танилцууллаа.

Монгол Улсын жендэрийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд ахиж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 85 дугаарт байсан бол 2025 онд 65 дугаарт эрэмбэлэгдэж, 20 байраар урагшилжээ. Энэ үзүүлэлтээр Зүүн Ази, Номхон далайн бүсэд Монгол Улс тавдугаарт эрэмбэлэгдэж байна.

Олон улсын парламентын холбооны судалгаагаар Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны үзүүлэлтээр өмнөх жилүүдээс 30 байр ахиж, 98 дугаарт эрэмбэлэгдсэн. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих зохицуулалтыг сонгуулийн хуульд үе шаттай тусгаж ирсний үр дүнд одоогийн парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон.

Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Гэвч ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа юм. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 16.2 хувиар бага байгаа нь анхаарах ёстой асуудал. Мөн эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдээс 19 орчим хувиар бага байна.

Засгийн газар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны тэгш боломжийг хангах бодлогын хүрээнд Хүүхэд асрах чөлөөтэй ээжүүдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрийн зах зээлд буцаж ороход нь дэмжлэг үзүүлэх “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Жендэрийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийн тухай биш бөгөөд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг бодлогын хэмжээнд анхаарах цаг болсныг олон тоо баримт харуулж байгааг зөвлөлийн гишүүд хэлэв.

Бакалаврын түвшний сургалтын нийт оюутнуудын ердөө 38 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн сургууль завсардсан болон завсардах эрсдэлтэй хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээний салбаруудад эрэгтэйчүүдийн оролцоо буурсаар байна.

Малчин залуусын амьдралд тулгарч буй сорилт, ганц бие залуусын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Бямбацогт “Хүн амын хөгжлийн бодлого буюу залуусын асуудал” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.

Хуралдаанаар Жендэрийн үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг үндэсний хорооны гишүүдэд даалгалаа. Төлөвлөгөөнд эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог хөгжүүлэх зэрэг зорилтын хүрээнд 70 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.