Уншиж байна...
“Цэвэр агаар – Эрүүл инээмсэглэл 2026” 1000 хүүхдийн цасны баяр амжилттай зохион байгуулагдлааМонгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээБОУАӨЯ: Гадаад томилолтод хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан гэх мэдээлэл нь үндэслэлгүйМонголбанк хоёрдугаар сард 396.1 кг үнэт металл худалдан авлааУлаанбаатарт -6 хэм хүйтэн байнаГовь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулнаЕрөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээХөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар баринаМаргаашнаас ихэнх нутгаар дулаарнаХуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалааЭнэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээУлаанбаатарт цас орж, цасан шуурга шуурнаГ.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна“Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталжээ
“Цэвэр агаар – Эрүүл инээмсэглэл 2026” 1000 хүүхдийн цасны баяр амжилттай зохион байгуулагдлаа

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн “Скай Резорт” цанын баазтай хамтран “Цэвэр агаар – Эрүүл инээмсэглэл 2026” 1000 хүүхдийн цасны баярыг 2026 оны гуравдугаар сарын 02–05-ны өдрүүдэд 4 ээлжээр зохион байгуулагдав.

Улаанбаатар хотын агаарын бохирдол, ялангуяа PM2.5 тоосонцрын жилийн дундаж агууламж ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хэд дахин өндөр байгаа нөхцөлд энэхүү арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг нэг өдрийг цэвэр агаарт үнэ төлбөргүй өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, өвлийн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

May be an image of one or more people, crowd and text

Хамрагдсан хүрээ:

  • Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
  • Асрамж, халамжийн төвийн хүүхэд багачууд
  • Зорилтот бүлгийн болон тусгай хэрэгцээт 12–17 насны нийт 1000 хүүхэд

Арга хэмжээний хүрээнд:

  • Цана болон чарга хэмээн өвлийн спортоор аюулгүй орчинд тоглох
  • Бие бялдрын хөгжил, багаар ажиллах чадварыг дэмжих
  • Нийгэмшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх
  • Хүүхдүүдэд халуун цай, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хамгаалалт

Энэхүү үйл ажиллагаа нь 2017 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй бөгөөд бизнесийн байгууллагууд болон хувь хүмүүсийн нийгмийн хариуцлагын оролцоог нэмэгдүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж байгаагаараа ач холбогдолтой юм.

May be an image of ski slope and arctic

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.