Уншиж байна...
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэН.Учрал: Малчдын орлогыг төрөлжүүлэх “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэБаян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үер болох эрсдэлтэй байна“Цэвэр агаар – Эрүүл инээмсэглэл 2026” 1000 хүүхдийн цасны баяр амжилттай зохион байгуулагдлааКОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зуржээБОУАӨЯ: Гадаад томилолтод хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан гэх мэдээлэл нь үндэслэлгүйМонголбанк хоёрдугаар сард 396.1 кг үнэт металл худалдан авлааУлаанбаатарт -6 хэм хүйтэн байнаГовь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг 30 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулнаЕрөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээХөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар баринаМаргаашнаас ихэнх нутгаар дулаарнаХуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалааЭнэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Н.Учрал: Малчдын орлогыг төрөлжүүлэх “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хойд бүсийн иргэдтэй хийж буй уулзалт Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд үргэлжилж байна.

Соёлын дундаршгүй өв, байгалийн арвин нөөцтэй Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгон, 129 багт нийт 137 мянган хүн ам аж төрж байна. Аймгийн эдийн засгийг авч үзвэл мал аж ахуй, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбарууд зонхилдог.

Хөвсгөл аймаг мал сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг. УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгын хүрээнд малчдын эрх ашгийг бодлогын цөмд нэгтгэх, орлогыг төрөлжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр багтсан.

Мөн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд нийт 367 барааг тухайн бүсэд татваргүй экспортлох боломжтой болсныг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцоллоо. Иймд бүс нутгуудад ложистикийн төв байгуулж, дэд бүтцээр дэмжихэд анхаарахаа илэрхийлэв.

Иргэдийн зүгээс малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх санаачилгуудыг хэлж, аялал жуулчлалын босоо тэнхлэгийн авто зам, ноос ноолуур боловсруулах үйлдвэр, дулааны станцын инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтуудын ажлуудыг урагшлуулах шаардлагатайг уламжиллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.