Уншиж байна...
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллааПольшийн Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэг зарлагдавНийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэИхэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллааМонгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөөЭнэ сарын 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна.Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр боловУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээДулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэН.Учрал: Малчдын орлогыг төрөлжүүлэх “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэБаян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үер болох эрсдэлтэй байна“Цэвэр агаар – Эрүүл инээмсэглэл 2026” 1000 хүүхдийн цасны баяр амжилттай зохион байгуулагдлааКОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зуржээБОУАӨЯ: Гадаад томилолтод хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан гэх мэдээлэл нь үндэслэлгүй
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ

“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна” гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” гэж, мөн зүйлийн 8.3 дахь хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна” гэж тус тус заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Бүртгэл: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн материалыг asuulga@cabinet.gov.mn цахим хаягаар гуравдугаар сарын 09-ний өдрийн 16.00 цагаас гуравдугаар сарын 16-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага: Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах сэдвийн хүрээнд мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байх бөгөөд нэр дэвшүүлэхдээ дараах мэдээллийг PDF (pdf) өргөтгөлтэй хавсарган ирүүлнэ:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар /И-Монголиа лавлагаа/;
  2. Боловсролын мэдээлэл;
  3. Ажил эрхлэлтийн мэдээлэл;
  4. Холбоо барих утасны дугаар.

Жич: Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй” гэж заасныг анхаарна уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.