Уншиж байна...
Польшийн Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэг зарлагдавНийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэИхэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллааМонгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөөЭнэ сарын 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна.Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр боловУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээДулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэН.Учрал: Малчдын орлогыг төрөлжүүлэх “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэБаян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үер болох эрсдэлтэй байна“Цэвэр агаар – Эрүүл инээмсэглэл 2026” 1000 хүүхдийн цасны баяр амжилттай зохион байгуулагдлааКОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зуржээБОУАӨЯ: Гадаад томилолтод хоёр тэрбум төгрөгийн зардал гаргасан гэх мэдээлэл нь үндэслэлгүйМонголбанк хоёрдугаар сард 396.1 кг үнэт металл худалдан авлаа
Ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Энэ 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа.

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -8...-13 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +4…+6 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +5…+7 градус дулаан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.