Уншиж байна...
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ гэвХориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллааПольшийн Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэг зарлагдавНийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэИхэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллааМонгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөөЭнэ сарын 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна.Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр боловУИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээЗөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээДулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэН.Учрал: Малчдын орлогыг төрөлжүүлэх “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэБаян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үер болох эрсдэлтэй байна“Цэвэр агаар – Эрүүл инээмсэглэл 2026” 1000 хүүхдийн цасны баяр амжилттай зохион байгуулагдлааКОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зуржээ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзлаа.

О.Адьяадолгор япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Хувийн хэвшилд ажиллаж байгаад 2023 онд сургалтад хамрагдан ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эхэлжээ. 2025 онд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 15 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авч тоног төхөөрөмж, түүхий эдийн нөөцөө бүрдүүлэн цэвэр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөн энэ хэрээр тодорхой тооны ажлын байр бий болгохыг зорьж байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь биет бус соёлын өвийг тээгч, хувиараа монгол гутал үйлдвэрлэдэг А.Чимгээтэй уулзлаа.

А.Чимгээ Нийтийн аж ахуйн үйлчилгээний Техник, мэргэжлийн сургууль төгссөн. 42 жил монгол гутал хийж байгаа бөгөөд 2025 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас найман сая төгрөгийн зээл авч, тоног төхөөрөмж, хээ, угалзны хэвээ шинэчилсэн байна. Ингэснээр таван хүнийг байнгын ажилтай болгожээ.

Иргэдийг ажлын байраар ханган, татвараа төлж байгаа баялаг бүтээгч, аж ахуйн нэгжүүд, ялангуяа өрхийн үйлдвэрлэгч нарыг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгч хэлж, талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөр нь мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилготой.

Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, түр болон байнгын ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжихийг зорьж байна.

2025 онд 174 иргэн гурван жилийн хугацаатай, барьцаагүй, хүүгүй, 20 сая хүртэл төгрөгийн, нийт 1,3 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Өнгөрсөн хоёр жилд 368 иргэн 3,1 тэрбум төгрөгийн зээл авч  арьс, шир, ноос, ноолуурын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бүх төрлийн сургалт, төсөл, хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг “Цагаан алт”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.

Энэ нь ноос, ноолуур, арьс, ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.