Уншиж байна...
Н.Учрал: Ард иргэд эдийн засгийн эрх чөлөө эдлэх, хүнд суртлын хүлээснээс чөлөөлөгдөх хүсэл дүүрэн байнаОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалавТуулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүлжээОрон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг болжээГовь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхаарууллааМазаалай баавгайд 300 шуудай тэжээл бэлэглэжээТатварын багц хуулийн шинэчлэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 2.7 их наядаар бууруулнаУлаанбаатарт -7 хэм хүйтэн байна“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ гэвХориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллааПольшийн Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэг зарлагдавНийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэИхэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллааМонгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөөЭнэ сарын 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна.
Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг болжээ

Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Монголбанкнаас хамтран зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, арилжааны банкууд, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. Шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж, санхүүгийн тогтолцооны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх боломжтой болно. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 45 дугаар захирамжаар орон сууцжуулах бодлогын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсэг Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл нь орон сууцны санхүүжилтийн урт хугацааны, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, энэхүү үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаа, зохицуулалтын эрх зүйн орчныг бий болгох зорилготой.

Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл нь орон сууцны нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлоход чиглэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хуулийн төслүүдийн агуулга, хэрэгжилтийн механизм, салбарын бодлого болон зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулах асуудлаар санал, зөвлөмжөө илэрхийлжээ. Хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс хэлэлцүүлгээс гарсан саналыг тусган төслүүдийг сайжруулж, УИХ-ын хаврын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна хэмээн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамаас мэдээлэв.

 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.