Уншиж байна...
Н.Учрал: Ард иргэд эдийн засгийн эрх чөлөө эдлэх, хүнд суртлын хүлээснээс чөлөөлөгдөх хүсэл дүүрэн байнаОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалавТуулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүлжээОрон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг болжээГовь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхаарууллааМазаалай баавгайд 300 шуудай тэжээл бэлэглэжээТатварын багц хуулийн шинэчлэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 2.7 их наядаар бууруулнаУлаанбаатарт -7 хэм хүйтэн байна“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ гэвХориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллааПольшийн Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэг зарлагдавНийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэИхэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллааМонгол иргэдээ эх оронд нь шууд авчрах нислэг Дубай хотоос хөөрлөөЭнэ сарын 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна.
Н.Учрал: Ард иргэд эдийн засгийн эрх чөлөө эдлэх, хүнд суртлын хүлээснээс чөлөөлөгдөх хүсэл дүүрэн байна

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийгээд байна. Чуулган 95.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар болон төрийн өндөр албан тушаалтнууд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ “2024 оны сонгуулиар таван нам, эвсэл, нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрхийн хугацаа энэ Хаврын чуулганаар талдаа орлоо. Үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг Та биднээс цаг хугацаа шаардаж байна. Ардчилсан парламентын дархлаа парламентын танхимаасаа эхлэн батжин бэхжиж байх учиртай.

УИХ-ын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна. Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх өв сургаалыг санаж, үлгэр дуурайлал үзүүлэхийг ардчилсан төрийн жинхэнэ эзэд, эх булаг нь болсон ард түмэн та биднээс шаардаж байна. Чуулганы завсарлагаагаар миний бие УИХ-ын гишүүдийн хамт Зүүн, Төв, Хангай, Хойд бүсэд ажиллаж, 8200 гаруй иргэнтэй нүүр тулан нээлттэй уулзаж, илэн далангүй харилцан ярилцлаа. Ажил, амьдралд нь тулгамдсан асуудал бэрхшээлийн талаарх санал бодлыг нь сонсож, хууль тогтоомж хэрхэн хөрсөн дээрээ хэрэгжиж буйтай танилцаж, Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, шийдвэрийн талаар мэдээлэл өгч санал бодлыг нь нээлттэй сонслоо.

Малчид малчны тухай, ахмадууд Ахмад настны болон тэтгэврийн тухай, эмч багш нар, соёлын салбарынхан цалин хөлсний нэмэгдэл, эцэг эхчүүд, олон нийт Хүүхэд хамгааллын тухай хуулийн биелэлтийг нэхэж, шуурхай, нэг мөр хэрэгжүүлэхийг шаардаж байна. Аймаг орон нутагт ард иргэд бүгдээрээ эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх, бусдаас үл хамааран бие даан бүтээж босгох, ажиллаж хөдөлмөрлөх, төвлөрсөн эрх мэдэл, төсвийн хэт хамаарал, хүнд суртлын хүлээснээс чөлөөлөгдөх хүсэл дүүрэн байна.

УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, дэлхий дахины хурцадмал байдал, төрийн хүнд суртлаас иргэн, хувийн хэвшлээ чөлөөлөх шаардлага, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодитой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж үндэсний эрх ашгаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, олон ургалч үзлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг хүсье” хэмээн онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.