Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлтийн ажил явагдаж байна

Улаанбаатар хотод төвлөрсөн хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, хотын экологийн тогтвортой байдал, иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц түвшинд хүрээд байна. Манай улсын нийт хог хаягдлын 50 орчим хувь нь нийслэлээс гардаг бөгөөд энэ нь хогийн төвлөрсөн цэгүүдийн ачааллыг нэмэгдүүлж, хөрс, агаар, газрын доорх усны бохирдлыг дагуулж байна. Иймд хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан баталсан. Төсөл нь хог хаягдлыг устгах уламжлалт аргыг орлохын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх давхар үр ашигтай шийдэл гэдгээрээ онцлог юм.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих 35 МВт хүртэлх хүчин чадалтай тус хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл нь жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолж байна. Ингэснээр нийслэлийн эрчим хүчний системд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээс гадна хог хаягдлыг бууруулах ач холбогдолтой. 

НИТХ-ын 2025 оны 25/85 дугаар тогтоолоор төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын 2026 оны хоёрдугаар сарын 12-ны А/222 тоот захирамжаар төслийн түншлэлийн гэрээ байгуулах, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, шалгарсан түншлэгчтэй түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 

Төсөл хэрэгжих талбайд нийт 158 нэгж талбар өртөж байгаагаас 109-ийг нь чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн хэсэгт газар чөлөөлөлт, зөвшилцлийн ажил үргэлжилж байна.   
Төсөл нь нийгэм, байгаль орчны үр өгөөжийн хувьд гэр хорооллын 2333 орчим янданг бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Мөн хогийн цэгүүдийн талбайн тэлэлтийг хязгаарлаж, хөрсний бохирдлыг багасгах, метан хий ялгарлыг бууруулах зэрэг олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд бууруулах стратегийн ач холбогдолтой.

Дэлхийн олон хот, тухайлбал Япон, Герман, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнууд хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх технологийг амжилттай нэвтрүүлж, хог хаягдлын асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэж байгаа туршлага бий. Энэ жишгээр Улаанбаатар хотод хэрэгжих уг төсөл нь зөвхөн хог боловсруулах биш, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацааны тогтвортой шийдэл болох боломжтой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.