Уншиж байна...
ХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлааНийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Ой, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Хэрлэн, Галшар, Баян-Овоо, Дадал, Булган аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Халхгол, Хөвсгөл аймгийн Түнэл, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт сум буюу  8 аймгийн 14 суманд 14 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.  

Дээрх түймэрт  урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 21.175 га талбай өртсөн бөгөөд ой, хээрийн түймрийн аюулаас 4 гэр, 2 өвөлжөөг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон орон нутгийн нийт 677 хүн, 94 автомашинтайгаар  ажиллажээ.

Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ой, хээрийн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриаллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.