Уншиж байна...
ХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлааНийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
ХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэв

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлж байхаар заасан байдаг.  Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт Шүүхийн сахилгын хороо 2025 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр хүргүүлэв.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага бөгөөд 2021 онд байгуулагдсанаас хойших хугацаанд шүүгчийн сахилгын зөрчилтэй холбогдуулан иргэд, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн 1596 өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэж, 49 шүүгчид 65 сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан чиг үүргийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэн, зөвхөн хуульд заасан шүүгчийн сахилга, хариуцлагатай холбоотой асуудалд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн талаараа тайланд дурджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.