Уншиж байна...
Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байнаХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлааНийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын хэмжээнд гэрэлтүүлгийн 110 мянган шон байдаг. Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Хотын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 20-оос эхэлсэн. Энэ хүрээнд гэрэлтүүлгийн шонгуудын аюулгүй байдлыг ханган засаж, угааж, цэвэрлэж байна. Мөн авто замын дагуух ашиглалтад хүлээлгэн өгөөгүй, асдаггүй 1000 орчим гэрлийн шонг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. Хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд иргэдийн хөдөлгөөнд саад болсон 1650 шонг шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Иргэд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн утас ил гарсан, таг унасан зэрэг асуудалтай таарсан бол УБЗАА болон Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвд мэдээлээрэй” гэв.

“Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-ийн мастер Н.Баянмөнх “Өвлийн улиралд гэрэлтүүлгийн шон тоос дарж бохирдсон байдаг. Мөн ил гарсан кабель утсыг цэгцэлж байна. Шонг зарлалын самбар болгоод янз бүрийн зар наасныг хуулж, цэвэрлэж байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.