Уншиж байна...
Ховор амьтан агнасан гэмт хэрэг гарчээМөрийтэй тоглоомд дансаа ашиглуулсан иргэний хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээДэлхийн Аутизмын өдөр тохиож байнаБогдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээХуурайшилттай холбогдуулан ой хээрийн түймрийн аюул нэмэгдэж байнаГэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байнаХЗБХ: Шүүхийн сахилгын хороо 49 шүүгчид хариуцлага тооцсон гэвТуул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байнаОй, хээрийн 14 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээХ.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлааНийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна
Ховор амьтан агнасан гэмт хэрэг гарчээ

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 27-ны өдөр хяналт шалгалт явуулахад иргэн Ө нь Toyota Lexus-600 маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар ан амьтан тээвэрлэж явсныг илрүүлжээ.

Тодруулбал, тухайн иргэн нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан "Алтайн хойлог" шувууг хууль бусаар агнасан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоож, эд мөрийн баримтаар хураан авч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 217,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд хуульд заасны дагуу уг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалттай.

Харин Эрүүгийн хуулийн 24.5.1 дугаар зүйлд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.