Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат салбарын анхны томилолтоо Дархан-Уул аймгаас эхлүүлж, хаврын тариалалтын бэлтгэл, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.

Тариаланчид улаан буудайн урамшууллын үлдэгдэл, хөнгөлөлттэй түлшний хүртээмж, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах шаардлагатай талаар хэлжээ. Ц.Идэрбат сайд асуудлыг шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахаа илэрхийлсэн байна.

2026 онд улсын хэмжээнд 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн ба шаардлагатай үр, бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг үе шаттай хангаж байгаа юм.
Хаврын тариалалтад зориулж 10 мянган тонн шатахууныг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэх зохицуулалт хийж, эхний ээлжийн нийлүүлэлт эхэлжээ.

Хаврын нэг өдөр бол намрын ургацын үнэ цэнтэй хугацаа учраас бэлтгэл, нийлүүлэлт, шийдвэр гурвын уялдаа энэ жил онцгой чухал байна гэж үзэж байна.