Уншиж байна...
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ гэлээНийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцууллааӨнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоожээЭмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэЦ.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоноСумын хог хаягдлын менежментийг сайжруулах жишиг гарын авлагыг танилцууллааМонголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг эх орондоо буцаан авчрахаар болжээЕрөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байнаӨнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээӨнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байнаН.Учралын Засгийн газар анхны хурлаа хийж байнаТуул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөлөөБүгд найрамдах Словак Засгийн газрын тэтгэлэг зарлагджээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  

Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж,  шороон шуурга шуурна.  

Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур өмнөх хоногоосоо 6 градусаар сэрүүсч +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур +7...+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур өмнөх хоногоосоо 5 градусаар сэрүүсч +6...+8 градус дулаан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.