Уншиж байна...
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллааОБЕГ хээрийн 3 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байнаКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэГССҮТ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар осолд өртсөн иргэний амь насыг аварчээТөр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ гэлээНийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцууллааӨнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоожээЭмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэЦ.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоноСумын хог хаягдлын менежментийг сайжруулах жишиг гарын авлагыг танилцууллааМонголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг эх орондоо буцаан авчрахаар болжээЕрөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
ГССҮТ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар осолд өртсөн иргэний амь насыг аварчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, орон нутагт үзүүлэх гэмтлийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, лавлагаа шатлалын төвийн ачаалал, төвлөрлийг сааруулах зорилгоор Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгтэй сүүлийн 1 жил гаруй хугацаанд хамтран ажиллаж буй юм.

Энэ хүрээнд өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, төрөлжсөн нарийн мэргэшлийн суралцагч эмч Ц.Болдбаатар, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Бямбасүрэн, жолооч И.Сүхбат нарын алсын дуудлагын баг тус аймгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран цээжний хөндийн хүнд гэмтэлтэй эмчлүүлэгчид яаралтай мэс засал эмчилгээ хийж эрүүл мэнд, амь насыг нь аварсан байна.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмч Я.Ганхуяг, Б.Билгүүндалай болон сувилагч Б.Ууганбилэг, мэдээгүйжүүлэгийн эмч М.Шаравням, мэдээгүйжүүлэгийн сувилагч Г.Цогзолмаа нар багтсан бөгөөд орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж эхэлснээр алслагдсан аймгийн иргэд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.