Уншиж байна...
Чингүнжавын гудамжийг тохижуулжээӨнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүйОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээАюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллааОБЕГ хээрийн 3 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байнаКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэГССҮТ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар осолд өртсөн иргэний амь насыг аварчээТөр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ гэлээНийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцууллааӨнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоожээЭмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд скүүтер, мопедын хэрэглээг зөв зохистой болгох, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Тухайлбал,

  • Скүүтер, мопед түрээслүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, Нийслэлийн тээврийн бодлогын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулах
  • Тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг хангуулах, хяналтыг сайжруулах
  • Скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх
  • Унадаг дугуйн зам, эгнээ, зогсоол болон зорчих хэсгийн хөвөөг нэмэгдүүлэх
  • 16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй байх
  • Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх
  • Иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах

Уг арга хэмжээ нь явган зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Албаныхан иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай оролцохыг уриаллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.