Уншиж байна...
ТББХ: Өнгөрсөн онд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил 51,4 хувиар буурчээМонгол Улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээИрэх сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүйБизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээУлаанбаатарт бороо орохгүйЗТЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” МИАТ ТӨХК-ийн мэдээллээр эхэллээЦэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллооУлаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлооҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК анх удаа төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжийн 6 дугаарт эрэмбэлэгдлээГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолд өртсөн иргэнд яаралтай тусламж үзүүлжээ“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээШадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ
“Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгуулжээ

Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгуулжээ.

Тус компанийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлж, мөн 2025–2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцон нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлсэн байна.

Энэхүү зөрчлийг арилгуулах ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.10, Ашигт малтмалын тухай хуулийн 39.4-т заасан заалтууд, түүнчлэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулсан гэжээ.

Тодруулбал, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьд дүйцэх хэмжээний барьцаа хөрөнгийг нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлэх үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох талуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж, аудитын байгууллагаас өгсөн албан шаардлагын дагуу төлбөр барагдуулах ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна.

Ингэснээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатайгаар хэрэгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн нөхцөл бүрдэж байна.

Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, барьцаа хөрөнгийг хуульд заасан хугацаанд бүрэн төвлөрүүлэх, хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.