Уншиж байна...
Гандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнөОрон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байнаИМАРТ ГИШҮҮНЧЛЭЛИЙН БАЯРНэгдүгээр улиралд албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ“Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн зөрчлийг бүрэн арилгуулжээГовь, талын нутгаар салхи шуургатай байнаЧингүнжавын гудамжийг тохижуулжээӨнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүйОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээАюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллааОБЕГ хээрийн 3 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байнаКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэГССҮТ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар осолд өртсөн иргэний амь насыг аварчээТөр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ
Нэгдүгээр улиралд албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 43 удаагийн хяналт шалгалтад 200 аж ахуйн нэгж, байгууллагын 1579 гадаадын иргэнийг хамруулсан байна.

Зөрчилд холбогдсон 3002 гадаадын иргэн, 843 уригч байгууллага, 12 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 11 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлэв. Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр нийт 277 иргэнийг албадан гаргажээ.

Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлөвлөгөөт хяналт шалгалт 25 хувиар өсөж, төлөвлөгөөт бус хяналт шалгалт 20.37 хувиар буурсан байна. Мөн зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо нь өмнөх оны мөн үеэс 6.83 хувиар,  албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс гадна ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 16 улсын 235 гадаадын иргэнийг хилээр оруулалгүй буцаасан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.