Уншиж байна...
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ууланд алхах иргэд ихсэж буйтай холбогдуулан хачигт хазуулах эрсдэл өндөр байнаНийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээЦахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээИраны дайнаас үл шалтгаалан Хятадын эдийн засаг хурдацтай өсч байнаОй, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээЛ.БАТ-ОЧИР: "Цагдаа судлал" хөтөлбөрт суралцсанаар БНСУ-ын Вүүсок их сургуультай хамтарсан “Кибер гэмт хэрэг судлал” бакалаврын хөтөлбөрт шилжин суралцаж хос дипломтой төгсөх боломжтойС.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатайМонгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээБОХХААБХ: 4.2 сая мал төллөж, бойжилт 98.2 хувьтай байнаН.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломжЭ.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн үнийг бууруулах зохицуулалт хийнэГандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнөОрон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байнаИМАРТ ГИШҮҮНЧЛЭЛИЙН БАЯРНэгдүгээр улиралд албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал:

  • 2022 онд – 50
  • 2023 онд – 305
  • 2024 онд – 532
  • 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.

Энэ оны дөрөвдүгээр сарын 10-14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 73% (35) нь эрэгтэй, 27% (13) нь эмэгтэй байна.

Осол, гэмтэлд өртөх үедээ замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй, хэрхэн оролцож байсныг харьцуулж үзвэл:

  • МОПЕДТОЙ ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 51.8% (27) нь онхолдсон, 37% (10) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн, 3.7% (1) унадаг дугуйтай мөргөлдөж гэмтсэн
  • СКҮҮТЕРТЭЙ ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 63.6% (7) нь онхолдсон, 36.3% (4) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • СУРРОНТОЙ ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • ЦАХИЛГААН ДУГУЙТАЙ ЗОРИХ ҮЕДЭЭ: 66.6% (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
  • ЯВГАН ЗОРЧИХ ҮЕДЭЭ: 50% (3) мопедод мөргүүлж гэмтсэн, 50% (3) сурронд мөргүүлж гэмтсэн байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.