Уншиж байна...
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ууланд алхах иргэд ихсэж буйтай холбогдуулан хачигт хазуулах эрсдэл өндөр байнаНийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээЦахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээИраны дайнаас үл шалтгаалан Хятадын эдийн засаг хурдацтай өсч байнаОй, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээЛ.БАТ-ОЧИР: "Цагдаа судлал" хөтөлбөрт суралцсанаар БНСУ-ын Вүүсок их сургуультай хамтарсан “Кибер гэмт хэрэг судлал” бакалаврын хөтөлбөрт шилжин суралцаж хос дипломтой төгсөх боломжтойС.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатайМонгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээБОХХААБХ: 4.2 сая мал төллөж, бойжилт 98.2 хувьтай байнаН.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломжЭ.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн үнийг бууруулах зохицуулалт хийнэГандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнөОрон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байнаИМАРТ ГИШҮҮНЧЛЭЛИЙН БАЯРНэгдүгээр улиралд албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, E-Mongolia, E-Geree цахим баримт бичгийн систем хамтран нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр нийслэлийн харьяа 90 мянган ААН харьяа дүүргийн хог ачих компанитай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг E-Geree системээр дамжуулан 100 хувь цахимаар баталгаажуулах боломжтой. Тодруулбал, хог ачуулах байгууллага өнөөдрөөс эхлэн E-business системд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх хүсэлт гаргах бөгөөд тухайн хүсэлт харьяа дүүргийн хариуцсан мэргэжилтэнд автоматаар хуваарилагдах юм. 

Дүүргийн мэргэжилтэн тухайн хүсэлтийг хүлээн авч баталгаажсан төлөвт шилжсэнээр хог ачуулах байгууллага E-business системээс E-Geree системд автоматаар нэвтэрнэ. Ажлын 5-10 хоног зарцуулдаг байсан гэрээг нэг хоногт багтаан цахимаар баталгаажуулж, хог ачуулах төлбөрөө төлнө. Хог хаягдал тээвэрлэх гэрээ цахим хэлбэрт шилжсэнээр гэрээ сунгах хугацаанаас хоцрох, олон хуудас цаас үйлдэх асуудлыг бүрэн халж, хог ачуулах ААН, дүүрэг тус бүрийн хариуцсан мэргэжилтнүүд, хог ачих компани цахим орчинд хурдан шуурхай, ил тод ажиллах таатай нөхцөл бүрдэж байна. 

Ташрамд, E-Geree цахим баримт бичгийн системийг өнөөдрийн байдлаар 210 мянган хувь хүн, 5300 хуулийн этгээд, 22 төрийн байгууллага (яам, агентлаг, тамгын газар) баримт бичгийн харилцаагаа илүү хурдан, найдвартай болгох зорилгоор ашиглаж байна. Нийслэл хотын хэмжээнд хог ачуулах 90 мянган байгууллага, хог ачих 35 орчим байгууллага жилд дунджаар 200 мянган удаагийн гэрээ байгуулдаг. Энэхүү гурван талт гурван хуудас цаасан гэрээг зөвхөн нэг удаа цахим орчинд баталгаажуулж, хадгалснаар жил бүр 810 мянган хуудас цаас, түгжрэл, принтерийн хор зэргийг хэмнэж 197 ширхэг мод хамгаалсантай тэнцэхүйц эерэг нөлөөг байгаль орчинд үзүүлэх юм.

ААН хог ачуулах гэрээг E-Geree системээр дамжуулан баталгаажуулах заавар

https://youtu.be/sCfu98IB5Js?si=yP4dU6nmCMYfkavy 

Хог ачих гэрээ E-Geree системээр дамжуулан баталгаажуулах заавар

https://youtu.be/soDtiq4dZSU?si=KSLr5UFZnoA30rJF

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.