Уншиж байна...
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ууланд алхах иргэд ихсэж буйтай холбогдуулан хачигт хазуулах эрсдэл өндөр байнаНийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээЦахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээИраны дайнаас үл шалтгаалан Хятадын эдийн засаг хурдацтай өсч байнаОй, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээЛ.БАТ-ОЧИР: "Цагдаа судлал" хөтөлбөрт суралцсанаар БНСУ-ын Вүүсок их сургуультай хамтарсан “Кибер гэмт хэрэг судлал” бакалаврын хөтөлбөрт шилжин суралцаж хос дипломтой төгсөх боломжтойС.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатайМонгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээБОХХААБХ: 4.2 сая мал төллөж, бойжилт 98.2 хувьтай байнаН.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломжЭ.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн үнийг бууруулах зохицуулалт хийнэГандангийн тохижилтын ажлын хүрээнд нийт 160 нэгж талбарыг чөлөөлнөОрон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байнаИМАРТ ГИШҮҮНЧЛЭЛИЙН БАЯРНэгдүгээр улиралд албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ууланд алхах иргэд ихсэж буйтай холбогдуулан хачигт хазуулах эрсдэл өндөр байна

Дулааны улирал эхэлж, ой мод, өвс ургамал бүхий бүс нутгаар иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэхтэй зэрэгцэн хачигт хазуулах эрсдэл өндөр болж байна.

Хачиг нь цус сорох үедээ нян, вирус, паразит дамжуулж, хүн болон мал амьтанд халдварт өвчин, тэр дундаа Хачигт энцефалит зэрэг ноцтой өвчлөл үүсгэх аюултай.

Иймд иргэн та дараах зөвлөмжийг мөрдөж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаална уу:

  • Ой, өвстэй бүсэд зорчихдоо битүү, цайвар өнгийн хувцас өмсөх
  • 2–3 цаг тутамд биеийн ил хэсгүүдийг шалгах
  • Хачиг үргээгч, хамгаалах зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэх
  • Хачигт энцефалит-ын эсрэг вакцинд хамрагдах
  • Гэрийн тэжээмэл амьтдаа тогтмол шалгах
  • Ноос, ноолуур зэрэг түүхий эдийг гэрийн орчинд хадгалахгүй байх

Хачигт хазуулсан тохиолдолд:

Хачгийг аль болох яаралтай, зөв аргаар авах шаардлагатай бөгөөд хошууг арьсанд үлдээлгүй авах нь чухал бөгөөд мэргэжлийн байгууллагад хандаж, эмнэлгийн тусламж авахыг зөвлөв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.