Уншиж байна...
ГССҮТ: Цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтлийн тоо 6 дахин өсжээВалерий Герасимов: Бид Монгол Улсыг ОХУ-ын маш чухал түншийн нэг гэж үздэгХүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулган болж байнаУлаанбаатарт өдөртөө +19 градус дулаан байнаСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ууланд алхах иргэд ихсэж буйтай холбогдуулан хачигт хазуулах эрсдэл өндөр байнаНийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээЦахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээИраны дайнаас үл шалтгаалан Хятадын эдийн засаг хурдацтай өсч байнаОй, хээрийн 52 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээЛ.БАТ-ОЧИР: "Цагдаа судлал" хөтөлбөрт суралцсанаар БНСУ-ын Вүүсок их сургуультай хамтарсан “Кибер гэмт хэрэг судлал” бакалаврын хөтөлбөрт шилжин суралцаж хос дипломтой төгсөх боломжтойС.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатайМонгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээБОХХААБХ: 4.2 сая мал төллөж, бойжилт 98.2 хувьтай байнаН.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломжЭ.Батшугар: Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн үнийг бууруулах зохицуулалт хийнэ
Валерий Герасимов: Бид Монгол Улсыг ОХУ-ын маш чухал түншийн нэг гэж үздэг

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Сүнрэвийн Ганбямба ОХУ-д айлчилж байна. Тэрээр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч, армийн генерал Валерий Герасимовтой хэлэлцээр хийв.

ОХУ-ын Жанжин штабын дарга, армийн генерал Валерий Герасимов хэлсэн үгэндээ “Бид Монгол Улсыг ОХУ-ын маш чухал түншийн нэг гэж үздэг. Бидний харилцаа, хамтын ажиллагаа  уламжлал ёсоор нөхөрлөл, итгэлцэл, сайн хөршийн зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн. 

Цэргийн төлөөлөгчдийн харилцан айлчлал идэвхтэй өргөжиж байна. Шуурхай болон байлдааны бэлтгэлийн хамтарсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна. Мөн цэргийн боловсролын байгууллагуудын хооронд, хилийн бүсийн цэргийн тойргуудын шугамаар хамтын ажиллагааг тогтоолоо” хэмээн онцлов.

Хариуд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Сүнрэвийн Ганбямба  Орос, Монголын харилцаа өнөөдөр хамгийн өндөр түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд “Манай хоёр улсын төрийн тэргүүн нар найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор манай харилцаа бүхий л салбарт, тэр дундаа батлан хамгаалах салбарт идэвхтэй хөгжиж байна” гэсэн байна.

Эх сурвалж: Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.