Уншиж байна...
“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болноЭнэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулганаС.Ганбямба: Монгол цэргийн шилдэг жанжид түүхийн аль ч цаг үед цэрэг дайчдаа манлайлан удирдаж, ялалтад зоригжуулж, дайчин эрсийнхээ бахархал нь болж ирсэнУлаанбаатарт 18 хэм дулаан байнаӨмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлааМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээЭнэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажилланаГССҮТ: Цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтлийн тоо 6 дахин өсжээВалерий Герасимов: Бид Монгол Улсыг ОХУ-ын маш чухал түншийн нэг гэж үздэгХүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулган болж байнаУлаанбаатарт өдөртөө +19 градус дулаан байнаСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ууланд алхах иргэд ихсэж буйтай холбогдуулан хачигт хазуулах эрсдэл өндөр байнаНийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлдөг. Энэ онд “Хашаа” арга хэмжээний хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 161 байршилд 7600 метр хашаа, хайсыг буулгана. Өнөөдрийн байдлаар хоёр дүүргийн дөрвөн байршилд хашаа буулгаж, газрыг чөлөөллөө.

Харин “Гарааш” арга хэмжээний хүрээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт 34 байршилд 410 гарааш буулгах юм. Өнөөдрийн байдлаар 14 байршилд 140 гарааш буулгаж, нийт 2520 ам метр талбайг чөлөөллөө. “Гарааш” арга хэмжээний хэрэгжилт 34.2 хувийн явцтай үргэлжилж байна. Хашаа, хайс, гарааш буулгаж чөлөөлсөн талбайг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашигладаг.

2020-2025 онд гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, амрах талбай, явган болон дугуйн зам, тоглоомын талбай, авто машины зогсоол зэрэг тохижилтыг хийж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн зориулалтаар ашиглах, мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагууд ургамлан хашлагаар орчноо тохижуулж, Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайс барихгүй байхыг зөвлөж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.