Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно.
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +12...+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22...+27 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс +7 градусаар дулаарч +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс +8 градусаар дулаарч +14...+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс +8 градусаар дулаарч +14...+16 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ