Уншиж байна...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлааЭзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орноУлаанбаатарт өдөртөө +22 градус дулаан байнаНИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бусӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журам батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болноЭнэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулганаС.Ганбямба: Монгол цэргийн шилдэг жанжид түүхийн аль ч цаг үед цэрэг дайчдаа манлайлан удирдаж, ялалтад зоригжуулж, дайчин эрсийнхээ бахархал нь болж ирсэнУлаанбаатарт 18 хэм дулаан байнаӨмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлааМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээЭнэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажилланаГССҮТ: Цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтлийн тоо 6 дахин өсжээ
Эзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнө

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгаа бий. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. “Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх” аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн зүгээс Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан. Энэ онд түр асран хамгаалах байрыг өргөжүүлэхээр ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо “Нохой жилдээ 2-3 удаа үржилд ордог. Гэр хорооллын айл өрхүүд нохойгоо хашаанаас гадна сул тавьж алддаг, нохойныхоо гөлгийг гудамжинд төөрүүлдэг. Эм нохой нэг удаад 6-12 гөлөг гаргадаг бөгөөд үүний 80 хувь нь эм гөлөг байдгаас өсөлт маш ихээр нэмэгддэг. Олон улсын байгууллагын судалгаагаар нохой зургаан жилд 67-70 мянга болж өсдөг байна. Хотын захаар болон ууланд эзэнгүй ноход олноор сүрэглэн зэрлэгшиж, адуу мал, хүн амьтан руу дайрах эрсдэлүүд үүсээд байна. Иймд бид иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй муур, нохойн тоог багасгах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Энэ хүрээнд түр асрах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, спей заслага хийх, мөн буудаж устгахаас өөр шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

Түүнчлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2023 онд батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг дагаж мөрдөх тухай хуулиар эзэнгүй нохой, муурыг буудаж устгахыг 2029 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүрэн хориглосон. Уг хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгааг албаныхан онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.