Уншиж байна...
Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээТавдугаар сарын 2-оос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй болноУлаанбаатарт 12 хэм дулаан байнаЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлааЭзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орноУлаанбаатарт өдөртөө +22 градус дулаан байнаНИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бусӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журам батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болноЭнэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулганаС.Ганбямба: Монгол цэргийн шилдэг жанжид түүхийн аль ч цаг үед цэрэг дайчдаа манлайлан удирдаж, ялалтад зоригжуулж, дайчин эрсийнхээ бахархал нь болж ирсэнУлаанбаатарт 18 хэм дулаан байнаӨмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 бага хурлыг (COP-17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт зохион байгуулна. Хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй 12 дэд хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай Ерөнхий сайд Н.Учрал уулзаж, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл авлаа.

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлыг Монгол Улсад зохион байгуулж буй нь хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцолж, ялангуяа ногоон дэд бүтцийг дэмжих хөрөнгө оруулагчдыг урьж буйгаа илэрхийлэх чухал индэр болох ёстойг тэмдэглэв.

Мөн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд анхаарал хандуулж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, нэгдсэн конвенцдоо ач холбогдол өгч буйгаа харуулах учраас хурлыг өндөр түвшинд, алдаа зөрчилгүй зохион байгуулахыг анхаарууллаа.

Тэрбээр COP-17 хурлын санхүүжилтийг олон нийтэд ил тод байлгаж, зохион байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгөв. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирыг Засгийн газрын хуралдаан бүрд COP-17 хурлын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийхийг үүрэг болголоо. Мөн Засгийн газрын гишүүдийг хамтран ажиллах шаардлагатай гэв.

Хурлын бэлтгэл ажил 43 хувьтай байна. Зохион байгуулалтын ажил төлөвлөлтийн шатнаас хэрэгжилтийн шатанд шилжээд байгаа гэв.

Хурлын үеэр 10 мянга орчим гадаад, дотоодын зочид оролцохоор төлөвлөж байна. Хичээлийн шинэ жилийн өмнөх өдрүүдтэй давхцаж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхний өдрүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, их, дээд сургуулиудын хичээл эхлэх хугацааг 1-2 долоо хоногоор хойшлуулахаар судалж байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.