Уншиж байна...
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллооӨнөөдөр тал, хээрийн нутгаар салхитай байнаСтандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд илэрхийллээЕрөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээТавдугаар сарын 2-оос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй болноУлаанбаатарт 12 хэм дулаан байнаЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлааЭзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орноУлаанбаатарт өдөртөө +22 градус дулаан байнаНИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бусӨБХ: Нийтийн өргөдлийн системд иргэдийн өргөдөл, гомдлыг байршуулах журам батлахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэв“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болноЭнэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд илэрхийллээ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Европын холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарт евро стандартыг нутагшуулах, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Түүнчлэн, Европын холбооны гишүүн орон Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлээр онцгой байдлын салбарт “Агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж буйд талархаж, цаашид төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа онцлов. Европын холбоо нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөдөө орон нутгийн хөгжилд анхаарал хандуулж буй учраас “Европын өдөрлөг 2026” үйл ажиллагааг ирэх сард Дархан-Уул аймагт зохион байгуулах тухай дурдав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Европын холбооны улс орнууд хоорондын харилцааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд санал нэгдэж, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.