Уншиж байна...
Чөлөөт бүсийн хөгжлийн бодлогыг аж үйлдвэржилтийн чиглэлд илүү эрчимжүүлнэЗасгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалааШадар сайд Н.Номтойбаяр: Замын – Үүд чөлөөт бүсээр дамжуулан хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн экспортыг хөгжүүлнэМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалааТоргууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллооӨнөөдөр тал, хээрийн нутгаар салхитай байнаСтандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд илэрхийллээЕрөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээТавдугаар сарын 2-оос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй болноУлаанбаатарт 12 хэм дулаан байнаЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлааЭзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орноУлаанбаатарт өдөртөө +22 градус дулаан байна
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өчигдөр Говьсүмбэр аймгийн, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллаж, хэрэгжүүлж буй бодлого, баримталж байгаа зарчмуудаа танилцууллаа.

Тэрбээр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын хэрэгжилт, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг улсын төсвөөс гадна хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэх боломжийг судлах чиглэл өглөө. Мөн ой, хээрийн түймрийн эрсдэлийн мэдээллийг шуурхай дамжуулах, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангахыг үүрэг болгов.

Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллах үеэр “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орон нутгийн алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, лабораторийн үйл ажиллагааг стандартын шаардлагад нийцүүлэх, тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатайг онцлов

Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий “Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Тус аймгийн хэмжээнд 71 хоршооны 266 малчин хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Түүнчлэн, Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ Улсын нөөцийн 140 дүгээр салбар болон ус, дулаан хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.