Уншиж байна...
Чөлөөт бүсийн хөгжлийн бодлогыг аж үйлдвэржилтийн чиглэлд илүү эрчимжүүлнэЗасгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалааШадар сайд Н.Номтойбаяр: Замын – Үүд чөлөөт бүсээр дамжуулан хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн экспортыг хөгжүүлнэМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалааТоргууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллооӨнөөдөр тал, хээрийн нутгаар салхитай байнаСтандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд илэрхийллээЕрөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээТавдугаар сарын 2-оос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй болноУлаанбаатарт 12 хэм дулаан байнаЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлааЭзэнгүй нохой, муурыг хамгаалах зорилгоор түр асран хамгаалах байрыг өргөтгөнөМУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орноУлаанбаатарт өдөртөө +22 градус дулаан байна
Чөлөөт бүсийн хөгжлийн бодлогыг аж үйлдвэржилтийн чиглэлд илүү эрчимжүүлнэ

Шадар сайд Н.Номтойбаяр 2026.05.02 – 2026.05.03-ны өдрүүдэд чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сайжруулах, санал дүгнэлт, төлөвлөгөө боловсруулах зорилгоор дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн, улмаар экспортын чиг баримжаатай үйлдвэрлэгч орон болох зорилтыг бодит үр дүнд хүргэх зорилгоор Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чөлөөт бүс болон Налайх дүүрэгт ажиллалаа.

Тэрбээр,

  • Чөлөөт бүсүүдийн өнөөгийн нөхцөл байдал, дэд бүтэц, эрх зүйн орчинг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг татах, цаашдын хөгжлийн чиг баримжааг тодорхойлох, мөн аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгчидтэй уулзаж тулгамдаж буй асуудлын талаар санал сонслоо.
  • Онцгой байдлын газрын тоног төхөөрөмж барилга байгууламж, тулгамдаж буй асуудлын талаар сонсож, хувийн хэвшилтэй хамтран техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа.
  • Улсын нөөцийн 140 дүгээр салбарын хүн хүч, техник хэрэгсэл, хангамж, Улсын нөөцийн бараа материалын агуулах, хадгалалттай танилцлаа.
  • “Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орон нутгийн алба хаагч нарын санал хүсэлтийг сонслоо.
  • “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д хамрагдаж, хоршооллын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хоршоологчдын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.

Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого хамаарах бөгөөд цаашид оновчтой төлөвлөсөн төслүүдэд тулгуурлан нэгдсэн мастер төлөвлөгөө боловсруулах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг зөвхөн аймаг, сум хоорондын хөгжлийн асуудал гэхээсээ илүүтэйгээр хөрш улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг зорьж байгаагаа танилцуулсан байна. Тухайлбал, Дорноговь аймгийн хувьд говийн бүсэд хамаарах бөгөөд БНХАУ-тай хил залган оршдог учраас хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой юм.

Тиймээс “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс”-ийг аж үйлдвэржилтийн чиглэлд илүү эрчимжүүлж, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн экспортыг дэмжихэд анхаарч ажиллана гэлээ. Харин дотоодод үйлдвэрлэх боломжгүй, түүхий эд нь хомс барилгын зарим материал, эм тариа, хүнс болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг чөлөөт бүс дээр явуулах зорилготой байгаагаа онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.