Уншиж байна...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээХСҮТ: “Гарын эрүүл ахуйг сахих өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээБэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 40 гаруй хувьд муу байнаЭрүүл мэндийг дэмжих нийгмийн хариуцлагын шинэ хамтын ажиллагааг эхлүүллээЧөлөөт бүсийн хөгжлийн бодлогыг аж үйлдвэржилтийн чиглэлд илүү эрчимжүүлнэЗасгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалааШадар сайд Н.Номтойбаяр: Замын – Үүд чөлөөт бүсээр дамжуулан хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн экспортыг хөгжүүлнэМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалааТоргууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллооӨнөөдөр тал, хээрийн нутгаар салхитай байнаСтандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд илэрхийллээЕрөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээТавдугаар сарын 2-оос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй болноУлаанбаатарт 12 хэм дулаан байна
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээ

Цахим орчныг ашиглаж Pokerrr 2 аппликейшнд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийн 17 этгээдийг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, 1 бүлгийн 6 этгээдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байхад нь цагдаагийн алба хаагчид таслан зогсоож баривчилжээ.

Дээрх этгээдүүдийн гэмт хэрэгт ашиглагдаж байсан гар утас, суурин компьютер, зөөврийн компьютер, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хураан авч битүүмжиллээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг “Э”-г илрүүлж, үйл ажиллагааг таслан зогсоож, уг хэрэгт холбогдох 8 этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээд “Э” нь 2022 оноос эхлэн Pokerrr 2 аппликейшинд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж, сервер байршуулж бусад этгээдүүдийг ажиллуулан үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон. Дээрх хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг тус тус битүүмжлээд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.