Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Дорнодын нийт, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Ховд, Өмнөговь, Булган, Төвийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.
Харин нийт нутгийн 20 гаруй хувьд маш муу, 40 гаруй хувьд буюу Дундговь, Сүхбаатарын нийт, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтийн зарим, Төв, Дорноговийн цөөн сумдын нутгаар муу байна.
Өмнө жилийн мөн үетэй харьцуулбал Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтож байгаа аж.
Эх сурвалж: Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс