Уншиж байна...
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагданаЦахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээХСҮТ: “Гарын эрүүл ахуйг сахих өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээБэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 40 гаруй хувьд муу байнаЭрүүл мэндийг дэмжих нийгмийн хариуцлагын шинэ хамтын ажиллагааг эхлүүллээЧөлөөт бүсийн хөгжлийн бодлогыг аж үйлдвэржилтийн чиглэлд илүү эрчимжүүлнэЗасгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалааШадар сайд Н.Номтойбаяр: Замын – Үүд чөлөөт бүсээр дамжуулан хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн экспортыг хөгжүүлнэМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалааТоргууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа

Алтай Холдинг компани болон Скай Хайпермаркет ХХК /Имарт Монголиа/ нь БНСУ-ын Имарттай хамтран, чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог “No Brand” дэлгүүрийн сүлжээг Монгол Улсад нэвтрүүлэх мастер франчайзын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Алтай Холдинг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг, БНСУ-ын Имарт компанийн төлөөлөл Кан Ён Сог, Скай Хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон талуудын удирдлагууд, түнш байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов.

Арга хэмжээний үеэр Алтай Холдинг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баттүшиг “No Brand” төслийг Монгол Улсад нэвтрүүлэх нь компанийн хувьд дараагийн томоохон стратегийн алхам болохыг онцоллоо.

Тэрээр өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хэрэглэгчид өдөр тутмын худалдан авалтаа илүү ухаалгаар төлөвлөж, боломжийн үнэтэй хэрнээ чанартай бүтээгдэхүүн сонгох хэрэгцээ нэмэгдэж буй нь “No Brand” төслийг Монгол Улсад нэвтрүүлэх чухал үндэслэл болсон гэдгийг тодотгов.

Энэхүү төсөл нь Монголд Имарт нээгдсэний 10 жилийн ойтой давхцаж байна. Төслийг Скай Хайпермаркет ХХК /Имарт Монголиа/ хэрэгжүүлэх бөгөөд дэлгүүрийн удирдлага, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж, төлөвлөгөөний дагуу 2026 онд Улаанбаатар хотод анхны “No brand” 3 салбар дэлгүүр үүд хаалгаа нээхээр төлөвлөж байна.

“No Brand” нь БНСУ-ын Имарт компанийн хөгжүүлсэн, өдөр тутмын хэрэглээний чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодог жижиглэн худалдааны брэнд юм. Тус брэнд нь нэмэлт сурталчилгааны зардал шингээгүй, зөв түүхий эд, оновчтой үйлдвэрлэлийн арга барилд суурилсан чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд боломжийн үнээр хүргэхийг зорьдог.

Өдгөө “No Brand” нь Солонгос болон олон улсын зах зээлд 300 гаруй салбартайгаар өргөжин тэлж 2,000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн Солонгос болон олон улсын импортын бараа, өрхийн өдөр тутмын хэрэглээний шийдэл, хүнс, амттангийн өргөн сонголтыг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөгдөж байна.

“No Brand” сүлжээ Монгол Улсад нэвтэрснээр хэрэглэгчид өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнээ илүү ухаалаг, хэмнэлттэй, баталгаатай сонгох боломж бүрдэхийн зэрэгцээ Монголын жижиглэн худалдааны салбар илүү орчин үеийн, өрсөлдөх чадвартай экосистем рүү шилжих дараагийн алхмаа хийж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.